Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

НАЛАЙХ ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ТӨСВИЙН САНАЛЫГ ӨРГӨН БАРИЛАА

2023-12-08

✅Өнөөдөр дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын Орлогч Н.Мандуул, ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл нар Налайх дүүргийн 2024 оны төсвийн төсөл, Налайх дүүргийн засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2023 оны арга хэмжээний төлөвлөгөөний жилийн эцсийн биелэлт, Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн мэдээ, Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн мэдээг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барилаа.
✅Төсвийн төслийг дүүргийн ИТХ-ын Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хороогоор хэлэлцүүлэн санал дүгнэлтийн хамтаар ИТХ-ын 28 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%