Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 19 ДҮГЭЭР ХУРАЛДААН ХУРАЛДАЖ БАЙНА

2023-12-13

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын XIX хуралдаан 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэхээр баталж, хуралдаан эхэллээ. Үүнд:
1.Иргэнд 2024 онд өмчлүүлэх газрын зориулалт, байршил, хэмжээг батлах тухай
2.Суурин газрын суурьшлын бүсийн тэг гортигийг шинэчлэн тогтоох, газрын нэгдмэл сангийн ангилалд шилжүүлэх саналын тухай
3.Улсын тэмдэгтийн хураамжийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай
4.Сэлэнгэ аймгийн ойн сангаас 2024 онд бэлтгэх модны хуваарийг батлах тухай
5.Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгжийн хүсэлтийн тухай
6.Бусад (Ой тэмдэглэх тухай, Зөвшөөрлийн хугацаа сунгах тухай)
зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%