Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН" АЯН БОЛЖ БАЙНА.

2023-12-04

"ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН" АЯНД БӨХМӨРӨН СУМЫН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД НЭГДЭЖ БАЙНА.📣📣📣
🔰 Жендэрийн Үндэсний Хорооноос "Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн" аяныг Хүндлэл хамгийн тод гэрэл уриатайгаар 2023 оны 11 дүгээр сарын 24-өөс 12 дугаар сарын 10-ны өдрийг дуустал үндэсний хэмжээнд амжилттай зохион байгуулж байна. Аянд албан ёсоор жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх гэсэн агуулга бүхий нөлөөллийн үйл ажиллагаанд сумын ИТХ, ЗДТГ, ЕБС, Хүүхдийн цэцэрлэг, Соёлын төв, Эрүүл мэндийн төвийн нийт 120 албан хаагч нэгдэж байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%