Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

БУЛГАН АЙМГИЙН 19 ЕБС-Д "ИТГЭЛТЭЙ УТАС" СУУРИЛУУЛЛАА.

2023-12-20

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс сургуулийн сурагчдыг  болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гэр бүлийн гишүүдтэйгээ үнэгүй холбоо барих нөхцлийг бүрдүүлж аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа  Ерөнхий Боловсролын 19 сургуульд “Итгэлтэй утас”-ыг суурилуулж өглөө. Хүүхдүүд гэр бүлийн гишүүдтэйгээ 2 минут үнэгүй ярих боломжтой болсныг сургуулийн удирдлага, багш эцэг эх, сурагчид таатай хүлээн авч байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%