Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

НӨУЁБ-ын сонгуультан, ажилтнуудын уулзалт, хэлэлцүүлэг боллоо.

2023-12-22

Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас “Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын сонгуультан, ажилтнуудын уулзалт, хэлэлцүүлэг”-ийг өнөөдөр /2023.12.21/ зохион байгууллаа.
Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын хяналтын чиг үүргийг идэвхжүүлэх, зөвлөл, хороодын үйл ажиллагааг эрчимжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын уялдаа холбоог сайжруулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх харилцан туршлага солилцох зорилготой юм.
Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди уулзалт, хэлэлцүүлгийг нээж үг хэллээ. Мөн сумдын ИТХ-ын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийсэн талаар аймгийн ИТХ-ын БЗХЭЗХ-ийн дарга Ш.Батсүх танилцуулга мэдээлэл хийлээ.
Хэлэлцүүлгийн Модератороор аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Баярсүх, Алтай сумын ИТХ-ын Нарийн бичгийн дарга Г.Гантуяа нар ажиллав.
Панелистаар Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, Нутгийн удирдлагын хөгжлийн хорооны ахлагч С.Баянмөнх, Ховд аймаг дахь төрийн аудитын газрын хэлтсийн дарга бөгөөд ахлах аудитор А.Цэцэгсүрэн, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга Г.Төгөлдөр, Дарви сумын ИТХ-ын дарга Г.Эрдэнэчулуун, Жаргалант сумын ИТХ-ын Нарийн бичгийн дарга П.Оюунтунгалаг нар урилгаар оролцлоо.
 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%