Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТСИЙН АЖИЛТАН, АЛБАН ХААГЧДЫГ ШАГНАЖ, УРАМШУУЛЛАА 2023.12.22

2023-12-22

Өнөөдөр /2023.12.22/ хариуцсан ажилдаа амжилт гарган дүүрэг, орон нутгийнхаа хөгжилд бодитой хувь нэмэр оруулан ажиллаж байгаа Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан хаагчид, ажилчдыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээд шагнал “Чандмань” одон, Засаг даргын "Хөдөлмөрийн алдар" хүндэт одонгоор шагнаж урамшууллаа.
Шагналыг Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл нар гардуулан цаашдын ажил, хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөлөө.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%