Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн шинэ байр ашиглалтад орлоо.

2023-12-22

Монгол Улсын гавьяат багш, эрдэмтэн доктор Чой.Лувсанжавын нэрэмжит сургууль 950 хүүхдийн багтаамжтай хичээлийн хуучин байрандаа хоёр ээлжээр хичээллэдэг байсан.
 
Улсын төсвийн 6,5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 320 хүүхдийн багтаамжтай хичээлийн байр ашиглалтад орсноор анги танхимын хүрэлцээ сайжирч, хүүхдүүд хоёр ээлжээр хичээллэхээ больж, хичээлээс гадуур дугуйлан секц хичээллүүлэх боломж бүрдэж байна.
Шинэ байрны анги танхим стандартад нийцсэн ариун цэврийн байгууламжтай, анги бүртээ гарын угаалтууртай баригдсан юм.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%