Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Төрийн дээд одон медаль гардууллаа

2023-12-30

Өнөөдөр /2023.12.29/ Монгол улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхэн өдөр.
Тэмдэглэлт энэхүү өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгчийн зарлигаар аймаг орон нутгийнхаа бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий хүмүүс Монгол төрийн одон медаль болон Засгийн газрын шагналаар хүртлээ.
Тухайлбал,
“АЛТАН ГАДАС ОДОН”-оор:
Манхан сумын Зэрэг гол багийн ахмад настан Баарайн Бумаа,
Манхан сумын Төгрөг гол багийн ахмад настан Чүлтэмдагвын Нямодсор,
Манхан сумын Зэрэг гол багийн ахмад настан Намнангийн Наранцэцэг,
Жаргалант сумын Алагтолгой багийн ахмад настан Тогтохын Дашдондов нар,
“ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ”-иар:
Манхан сумын Соёлын төвийн хөгжмийн багш Энхбалсангийн Гомбожав
“Холбоо үзэг” ХХК-ийн захирал Пүрэвийн Цэрэндулам
МУИС-ийн Ховд аймаг дахь салбар сургуулийн Математик, компьютерын ухааны тэнхимийн багш доктор, дэд профессор Дагваагийн Өнөрнасан нар,
Засгийн газрын шагнал “БОЛОВСРОЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН”-аар:
Булган сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн багш Мөнхцолын Хосбаяр
“СОЁЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН”-аар
Жаргалант сумын Цамбагарав багийн ахмад настан Дандарын Бэдээ нар,
“АВТО ТЭЭВРИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН”-аар:
Аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, аж ахуйн тасгийн жолооч Б.Энхбадрал нар энгэрээ мялаалаа.
Эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхэн 112 жилийн ойн баярын энэ өдөр төрийн одон медаль хүртсэн иргэдийн шагналыг аймгийн ИТХ-ын дарга Гомбоогийн Пүрэвганди, аймгийн Засаг дарга Энхбатын Болормаа нар гардуулж, баяр хүргэлээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%