Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ХАСХОМ гаргах хуулийн хугацаа

2024-01-02

Мэдүүлэг гаргагч ТА, ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫН МЭДҮҮЛЭГ болон ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛГЭЭ ЖИЛ бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор Авлигатай тэмцэх газрын цахим системд нэвтрэн өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогын талаар үнэн зөв мэдүүлэх бөгөөд өөрийн байгууллагын мэдүүлэг бүртгэх ажилтанд баталгааны маягтаар хүлээлгэн өгч бүртгүүлнэ.
 
Та хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ хуулийн хугацаанд үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%