Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойн хүрээнд Төрийн байгууллагуудын албан хаагчдын дунд "ДАРТС"-ийн тэмцээнийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас зохион байгууллаа.

2024-01-04

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойн хүрээнд Төрийн байгууллагуудын албан хаагчдын дунд "ДАРТС"-ийн тэмцээнийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас зохион байгууллаа. Тэмцээнд байгууллагуудаас баг бүрдүүлж нийт 16 багийн 32 албан хаагч оролцсоноос 🥇Тэргүүн байр: ЗДТГ-ын Э.Энхбаатар ахлагтай баг 🥈Дэд байр: Зэвсэгт хүчний 104-р тусгай ротын А.Түмэнхүү ахлагчтай баг 🥉Гутгаар байр: Эрдэмтэн Р.Цэрэндоржийн нэрэмжит ЕБС-ийн Э.Мөнх-оргил ахагчтай баг Тусгай байр: Зэвсэгт хүчний 104-р тусгай ротын Г.Отгонбаатар ахлагчтай багууд тус тус байр эзэллээ. Шагналт байранд орсон албан байгууллагуудын баг тамирчдыг Өргөмжлөл, медаль, Дартсын самбар, самбарын хүрээ, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа. Тэмцээнд оролцсон нийт албан хаагчиддаа талархал илэрхийлж шинэ ондоо амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%