Монгол улсын гавьяат багш, профессор, Шинжлэх ухааны доктор Х.Цоохүүгийн нэрэмжит Баруун таван аймгийн бүсийн физикийн III олимпиад Увс аймгийн Өмнөговь суманд амжилттай зохион байгуулагдаж шилдгүүдээ шалгарууллаа.
Нээлтийн үйл ажиллагааны хүрээнд Монгол улсын гавьяат багш, профессор, Шинжлэх ухааны доктор Хинаятын ЦООХҮҮ, Монгол улсын гавьяат багш, Монгол улсын физикийн хорооны дарга Мөнхөөгийн ГАНБАТ, МУИС-ийн багш, Монгол улсын физикийн хорооны гишүүн Бат-Оршихын БАТ-ОТГОН МУИС-ийн харьяа Ховд аймаг дахь салбар сургуулийн физикийн багш Нямжавын ЭНХТӨР, ШУ-ы академийн ФТХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан, арбитрч, физикийн ухааны доктор Норовын ТЭГШБАЯР, ОХУ-ын Дубна хотын Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн нейтроны физикийн лабораторид ЭШ-ний ахлах ажилтан, Физик-математикийн ухааны доктор Даваасрэнгийн СУМХҮҮ, Солонгос улсын Пуханы ШУТИС-ийн Физикийн тэнхим Макс Планкийн нэрэмжит Аттосекундын судалгааны төвд судлаач физикийн ШУ-ы доктор Хүрэлбаатарын ЦЭНДСҮРЭН, МУИС-ийн ШУС-ийн Физикийн тэнхимийн дэд профессор, МУИС-ийн Лазерийн судалгааны төвийн судлаач физикийн ШУ-ы доктор Гомбосүрэнгийн МӨНХБАЯР, Солонгос улс дахь Монгол сургуулийн физикийн баш Чулууны ОЮУНТОГТОХ, Улсын физикийн олимпиадын хүрэл медальт, Tire Land Mongolia ХХК гүйцэтгэх захирал Норовсамбуу НЯМБАЗАР нарын эрхэм хүмүүст хүндэтгэл үзүүллээ.