Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Шинэ үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ.

2024-01-11

Ардчилсан шинэ үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд шинэ үндсэн хууль батлахад оролцсон Ардын Их хурлын депутат Найдангийн Дашзэвэг төрийн албан хаагчдад "Ардчилсан шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлал, хэрхэн батлагдсан тухай" сонсгол яриаг хийллээ. Уг уулзалт ярилцлагын үеэр Ардын Их Хурлын депутат, гавьяат механикжуулагч Найдангийн Дашзэвэгт сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас хүндэтгэл үзүүлж дурсгалын зүйл, гарын бэлэг гардуулан өглөө.  Уг уулзалтын үеэр сумын ЗДТГ-ын хууль эрх зүйн мэргэжилтэн З.Сийлэгмаа Үндсэн хуулийн үүсэл, үзэл санаа сэдвээр мэдээлэл хийлээ.

Монгол улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг төрийн албан хаагчдын дунд гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд нийт 10 баг 60 гаруй тамирчид оролцсоноос

🥇Тэргүүн байр- ЕБС багш нар
🥈Дэд байр - Төрийн банк
🥉Гутгаар байр- Соёлын төв тус тус байр эзэлж медаль, шилжин явах цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагналаа.

 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%