Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд сумын ЗДТГ-ын албан хаагчдын дунд АХА тэмцээн зохион байгууллаа.

2024-01-11

Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд сумын Засаг даргын Тамгын газрын албан хаагчдын дунд АХА тэмцээн зохион байгууллаа. Тэмцээнд 1-р байрыг Ниймгийн бодлогын мэргэжилтэн Б.Жаргалсайхан, 2-р байрыг Нийгмийн даатгалын байцаагч А.Ганболд, 3-р байрыг Татварын улсын байцаагч Н.Заяахүү нар тус тус эзэлж, ИТХ-ын даргын өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагналаа. Уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх зорилгоор төрийн байгууллагын дунд АСТ тэмцээнийг зохион байгуулах, иргэдийн дунд АХА тэмцээн зохион байгуулахаар төлөвлөөд байна. 

Үндсэн хуулийн өдөрт зориулан зохион байгуулсан АХА тэмцээнд оролцсон сумын ЗДТГ-ын хамт олонд амжилт хүсэе. 

 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%