Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2015 СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЭН АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ

2024-01-12

Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны үйл ажиллагаанд чанарын менежментийн тогтолцооны шаардлага ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлэх болсонтой холбогдуулан 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 09.00 цагаас “Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандарт нэвтрүүлэх ач холбогдол, анхаарах асуудал” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалтыг Менежмент ур чадварын хүрээлэнгийн захирал Т.Мөнгөнбөгж, зөвлөх Ө.Мөнхдаваа нар зохион байгуулж, Хурлын Ажлын албаны нийт ажилтан, албан хаагчид хамрагдлаа.
Сургалтын хүрээнд чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх 4 багт хуваагдан, чиглэл тус бүрээр ажлаа хуваарилан ажиллахаар зохицуулалт, төлөвлөлтийг хийн ажиллаж эхэллээ.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%