Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АРДЧИЛСАН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАЛЦСАН АРДЫН ИХ ХУРЛЫН ДЕПУТАТУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2024-01-15

Өнөөдөр /2024.01.15/ Монгол Улсад ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны түүхт 32 жилийн ойг угтан Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга М.Туяа нар дүүргийн харьяат, ардчилсан шинэ Үндсэн хуулийг хэлэлцэн батлалцсан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.
Хүндэтгэлийн уулзалтад АИХ-ын депутат М.Шийрэв, Н.Гаравсүрэн, Т.Жагай, Г.Нороврагчаа, Д.Мандах нар хүрэлцэн ирсэн бөгөөд Үндсэн хуулиа сурталчлах, соён гэгээрүүлэх үйл ажиллагааны талаарх санал сэтгэгдэл болон хууль батлалцах үеийн үнэт дурсамжаасаа хуваалцлаа.
Түүхийг эргэн сөхвөл Монгол Улс ардчилсан шинэ Үндсэн хуультай болоход тухайн үедээ ард иргэдээс шууд сонгогдсон төлөөлөлтэйгөөр анхны ардчилсан чөлөөт сонгуулиар байгуулагдаж, төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж байсан Ардын Их Хурлын 430 депутат, Улсын Бага Хурлын 50 гаруй гишүүн оюун ухаанаа уралдуулан гар бие оролцон батлалцсан түүхтэй. Мөн шинэ Үндсэн хуулийг батлалцах олон нийтийн хэлэлцүүлэгт Монголын нийт 1,2 сая иргэний 75 орчим хувь нь оролцож, 200 мянга гаруй санал ирүүлж байжээ.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%