Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"ХАМТЫН ОРОЛЦООНД СУУРИЛСАН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ" СЭДЭВТ ИЛТГЭЛИЙН УРАЛДААН БОЛЛОО

2024-01-15

✅Дархан-Уул аймгийн Сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд болон Ерөнхий боловсролын сургуулиудын удирдах ажилтан, багш нарын дунд зохион байгуулагдсан шилдэг илтгэл шалгаруулах уралдаан 2024.01.15-ны өдөр ЕБ-ын 4 дүгээр сургуулийн хурлын танхимд зохион байгуулагдлаа.
Илтгэлийн тэмцээнд 19 баг оролцсоноос:
👍18-р сургуулийн бага ангийн багш нарын баг "Монгол хэлний сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд багшийн менежмент" илтгэлээр 1-р байр,
👍Од цогцолбор сургуулийн холимог баг 2-р байр,
👍16-р сургуулийн захирал Б.Давааням болон 22-р цэцэрлэгийн багш нарын баг 3-р байрт тус тус шалгарлаа.
✅Тус тэмцээнээс шилдгээр шалгарсан илтгэл үндэсний түвшинд эрдэм шинжилгээний хуралд оролцох юм.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%