Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ДАРХАН ХОТЫН БОХИР УСНЫ МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ МОН 3244/3245 ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ

2024-01-13

Үүнтэй холбогдуулан аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат, Засаг дарга Б.Азжаргал нар өнөөдөр /2024.01.15/ Дархан ус суваг ХК-ийн удирдлагуудтай уулзан холбогдох мэдээллийг сонсож, цаашид шийдвэрлэх, тулгамдсан асуудалтай танилцлаа.
Тус төслийг хэрэгжүүлсэнээр Дархан хотын хэрэглэгчдээс татан зайлуулах бохир усны системийн хүртээмж болон цэвэрлэгээний үр дүн сайжирч эхэлснийг холбогдох албаныхан мэдээллээ.
Цаашид Дархан хотын хүн ам өсөн нэмэгдэж, өргөжин тэлнэ. Тэгвэл 2040 он хүртэлх хугацаанд бохир ус цэвэрлэгээний хүчин чадал хангалттай болж байгаагийн зэрэгцээ үйлдвэрийн бүсийн бохир усны шугамын голчийг 300мм байсныг 800мм болгон өргөтгөсөнөөр томоохон үйлдвэрүүд, жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн тухайд бохир ус зайлуулах боломжийг нэмэгдүүлсэнээр Дархан хотын хөгжилд бодитой хувь нэмэр оруулах боломжтой болж байна гэлээ.
Бохир усны шугам сүлжээ, насос станцыг шинэчлэн сайжруулснаар бохир усны шугам сүлжээний хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтын хугацааг уртасган найдвартай ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Цэвэрлэх байгууламж, насос станцуудын техник тоног төхөөрөмжүүдийг орчин үеийн технологиор 100 хувь шинэчлэн сайжруулсанаар бохир усны цэвэрлэгээний түвшин нэмэгдэж, бүрэн автоматжуулалтаар тоноглосноор хүний оролцооны хувь хэмжээг 30 хүртэлх хувиар бууруулж, эрчим хүчний хэмнэлтийг 25 хувиар нэмэгдүүлэх боломж бүрдэж байгаа юм байна.
Цаашид 1-р өргөгч насос станц зэрэг байгуулмжийн гаднах хашуулалтыг шинэчлэн стандартад нийцсэн хашаажуулалттай болгох зэрэг зарим шийдвэрлэх шаардлагатай асуудлууд байгаа гэлээ.
Аймгийн удиридлагууд үргэлжлүүлэн шинээр хийгдсэн Цэвэрлэх байгууламж дээр ажиллаж байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%