Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЦАХИМ УУЛЗАЛТАД ДАРХАН-УУЛ АЙМГИЙН УДИРДЛАГУУД ОРОЛЦОЖ ХОЛБОГДОХ САНАЛАА ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2024-01-13

🇲🇳Монгол Улсын Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нартай жилийн төлөвлөгөө, тухайн жилийн төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд цахим уулзалтыг зохион байгуулж байна.
Өнөөдрийн /2024.01.15/ уулзалтад БСШУ-ны сайд Л.Энх-Амгалан, Соёлын сайд Ч.Номин, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ нар оролцож салбарын яамдын 2024 онд баримталж ажиллах бодлого, чиглэл, орон нутагтай хамтарч ажиллах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, санал солилцож байна.
Цахим уулзалт 2024.01.11-19-ний өдрүүдэд хуваарийн дагуу явагдаж байгаа юм.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%