Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

БАРУУН БҮСИЙН ХУРЛЫНХАН ЧУУЛАВ

2024-01-29

Баян-Өлгий аймгийн баруун бүсийн Алтай, Буянт, Сагсай, Улаанхус, Цэнгэл 5 сумын хурлын Төлөөлөгчдийг чадавхжуулах сургалт, туршлага солилцох нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудын харилцаа хамтын ажиллагааг бэхжүүлэх чуулга, спортын наадам 01 дүгээр сарын 28-ны өдөр Алтай суманд амжилттай зохион явагдлаа.
2020 оноос эхлэн зохион байгуулагдсан баруун бүсийн уулзалтад 5 сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, дарга, нарийн бичгийн дарга, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, сумын хурлын ажлын албаны нийт 80 орчим хүмүүс оролцлоо.
Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга А.Серикболат, мэргэжилтэн С.Ансаган, ажилтан К.Барбол, Х.Жамбыл нар оролцов.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%