Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

СЭВРЭЙ СУМАНД ТӨРИЙН АЛБАН ХААГЧ НАР БОЛОН ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЦАХИМ ХЭРЭГЛЭЭГ САЙЖРУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2024-01-28

 
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, Өмнөговь аймгийн ЗДТГ, Өмнөговь аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтэс тус тус хамтран олон нийтэд цахим боловсрол олгох сургалтыг Өмнөговь аймгийн Сэврэй суманд ТЦҮХ-ийн Үйлчилгээний ахлах ажилтан, сургагч багш П.Дөлгөөн , Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын сургалт хөгжлийн хэлтсийн сургагч багш Т.Гантогтох 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр тус сумын төрийн албан хаагч , иргэдэд Цахим ур чадвар олгох сургалт амжилттай зохион байгууллаа.
Уг сургалтаар:
✔️ "ХУРДАН" цэгийн үйл ажиллагаа,
✔️ Цахим Өмнөговь хөтөлбөр
✔️ Тоон гарын үсэг ба түүний хэрэглээ,
✔️ Төрийн албан хаагчдад хэрэгцээт цахим хуудсууд
✔️ Мэдээллийн аюулгүй байдлын суурь ойлголтууд
✔️ “Кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журам”
✔️''E-Kids программын танилцуулга гэсэн сэдвүүдийн дагуу сургалт зохион байгуулав.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%