Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

НИЙСЛЭЛИЙН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

2024-02-06

Өнөөдөр /2024.02.06/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн 2024 оны ээлжит хоёрдугаар хуралдаан танхим болон цахим хосолсон хэлбэрээр хуралдлаа. Хуралдаанд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Зөвлөлийн гишүүн Д.Ядамжав, Н.Бямбагэрэл, Ч.Ариунчимэг, Б.Болортунгалаг, Н.Доржпүрэв, Т.Найдан нар оролцов.
Хуралдаанаар билгийн тооллын XVII жарны Модон луу жилийн сар шинийн баярыг тохиолдуулан 1-24 дүгээр хороонд оршин суугч 90 ба түүнээс дээш насны нийт 202 ахмад настанд хүндэтгэл үзүүлэх тухай асуудлыг хэлэлцэж, холбогдох арга хэмжээг авч ажиллахаар шийдвэрлэлээ.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%