Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ХБНГУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ МОНГОЛ АХУЙТАЙ ТАНИЛЦЛАА

2024-02-09

"Монгол улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр 2024 оны 02 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийлээ. Айлчлалын 2 дахь өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын малчин Б.Галбадрахын гэрээр зочилж, монголын нүүдэлчин ахуй, малчдын амьдралтай танилцлаа.
Тус айлчлалын үеэр Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Жамбалсүрэн албаны хүмүүсийг хүлээн авч Төв аймгийн түүхэн замнал, улс орны эдийн засагт оруулж буй хувь нэмэр, алсын хараа, цаашид ХБНГУ, Төв аймгийн хамтын ажиллагааны түвшинд хийгдэж болох зарим асуудлын талаар санал солилцлоо. Мөн монголчуудын төрт ёсны билэгдэл цагаан сар, нүүдэлчдийн соёлын онцлог, идээ ундааны талаар танилцууллаа.
Айлчлалын багт ХБНГУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хэльмут Кулитц, элчин сайд, Холбооны ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Вольфганг Зилберманн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, ГХЯ-ны Европын газрын захирал Г.Баттунгалаг болон бусад албаны хүмүүс байлцлаа.

АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 1
1 / 100%
0 / 0%