Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ТОЛБО СУМЫН ТОЛБО НУУР БАГААС УЛСЫН АВАРГА МАЛЧИН ТӨРЛӨӨ.

2024-02-10

Модон луу жилийн сар шинийн босгон дээр Баян-Өлгий аймгаас 10 улсын аварга малчин тодорсоны нэг нь Толбо сумын Толбо нуур багийн малчин Х.Октябрийнх юм.
Улсын аварга малчнаар тодорсон Ханайн Октябрь, түүний гэргий Алимханы Хыдыржан нарын шагналыг УИХ-ын гишүүн Т.Аубакир, ХНХ-ын дэд сайд С.Зулпхар, аймгийн ИТХ-ын дарга Ш.Хавыл, аймгийн ЗД-ын орлогч Х.Арман болон сум орон нутгийн удирдлагууд гардуулан өглөө.
Х.Октябрийн өрх айл 2015 онд аймгийн аварга малчин, 2020 онд аймгийн хошой аварга малчин болж байсан бол 2023 онд 1900 гаруй мал тоолуулж Улсын аварга малчин боллоо.
Ингэснээр Толбо сумаас төрөн гарч байгаа 15 дахь, Толбо нуур багаасаа тодорч байгаа 5 дахь улсын аварга малчин болж байна.
Анх аав ээжийн гал голомтоос айл гэр болж, 400 гаруй толгой малтай өрх тусгаарлаж байсан бол өдгөө таван хошуу малаа тэгш дүүрэн өсгөж, 30 гаруй жил мал аж ахуйн салбарт ажилласан хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж байна.
Эцэг эх, өвөг дээдсээс заяасан малч ухаанаа өвлөн яваа Улсын аварга Х.Октябрийн гэр бүлд халуун баяр хүргэж, эрүүл энхийг ерөөе.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%