Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ТОЛБО СУМЫН АРД ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА.

2024-02-14

УИХ-ын гишүүн Т.Аубакир, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар аймгийн ИТХ-ын дарга Ш.Хавыл нар өнөөдөр Толбо сумын ард иргэдтэй уулзаж УИХ, Засгийн Газраас гаргасан бодлого шийдвэр, хууль, тогтоомж болон Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг ард иргэдэд танилцуулан санал солилцон ажиллалаа.
Мөн Цагаан сарын баярыг тохиолдуулан төрийн одон медалиар шагнагдсан иргэдийн шагналыг гардууллаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%