Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"ЦАГААН САР - ЁС ЗАНШИЛ" ФОТО ЗУРГИЙН ЦАХИМ УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН ЯВАГДЛАА.

2024-02-16

Монголын үндэсний өв соёлыг сурталчлан таниулах, хойш үедээ уламжлуулах зорилгоор Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас зохион байгуулсан “Цагаан сар-ёс заншил” фото зургийн цахим уралдаан амжилттай зохион явагдаж шилдгүүдээ тодрууллаа.
1-р байр Буянт сумын иргэн С.Жаргалсайхан
2-р байр Өлгий сумын хүүхдийн 11-р цэцэрлэгийн хамт олон
3-р байр Өлгий сумын 9-р сургуулийн 5в ангийн сурагч А.Бадамцэцэг нарын зургууд шалгарлаа.
Шагналыг аймгийн ИТХ-ын дарга Ш.Хавыл, хурлын нарийн бичгийн дарга А.Серикболат нар гардуулан өгч баяр хүргэлээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%