Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ

2024-02-27

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ 19 ДҮГЭЭР ХУРАЛДААН 2024 ОНЫ 02 ДУГААР САРЫН 29-НЫ ӨДӨР ӨГЛӨӨ 09.00 ЦАГТ БОЛНО.
Энэ удаагийн хурлаар дараах 6 асуудлыг хэлэлцэнэ. 👇👇👇
1. Орон нутгийн өвөлжилтийн байдлын талаар
2. "Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил"-ийн хүрээнд "Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал", "Бүсийн хөгжлийн зорилтот хөтөлбөр"-ийн төсөлд тусгуулах саналаа ИТХ-аар хэлэлцүүлж, батлуулах тухай
3. Рашаан ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай
4. Орон нутгийн өмчийн талаар авах арга хэмжээний тухай
5. Аймгийн ИТХ-ын 2018 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан "аймгийн нутаг дэвсгэрт Согтгуулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох тухай" журмыг хүчингүй болгох тухай.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%