Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

УЛСЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧНЫ ШАГНАЛЫГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

2024-02-06

XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн босгон дээр ажил, хөдөлмөрөөрөө улсдаа тэргүүлж “УЛСЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН”-аар шалгарсан Булган аймгийн Баян-Агт сумын малчин Д.Галбадрах, Ш.Цэндсүрэн нарын гэр бүлд халуун баяр хүргэе.
Шагналыг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ж.Бат-Эрдэнэ, аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат тэргүүтэй ажлын хэсэг, Баян-Агт сумын ИТХ-ын дарга Н.Ганболд, Засаг дарга Л.Эрдэнэбилэг нарын сум орон нутгийн удирдлагууд гардуулж баяр хүргэж хүндэтгэл үзүүллээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%