Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ОРОН НУТГИЙН ӨМЧИТ БАЙГУУЛЛАГУУДЫН ДҮРЭМ, БҮТЭЦ, ОРОН ТООГ ШИНЭЧИЛЛЭЭ

2024-02-29

Орхон аймгийн ИТХ-ын ээлжит 18 дугаар хуралдаанаар орон нутгийн өмчит зарим байгууллагуудын дүрэм, бүтэц, орон тоонд нэмэлт өөрчлөлт орууллаа.  

Тодруулбал, “Нийтлэг  үйлчилгээний алба” УТҮГ-ын дүрэмд өөрчлөлт оруулж, Залуучуудын ордны бүтэц, орон тоог тус албанд шилжүүлэн ажиллуулахаар боллоо.

Залуучуудын ордон нь 2020 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ашиглалтад орсон бөгөөд Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын бүтцэд үйл ажиллагааг явуулж байсан. Монгол улсын Их Хурлын Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тогтоол, Засгийн газрын хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоолуудын хүрээнд Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар нь Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газар болон өөрчлөгдөж, залуучуудын хөгжлийн чиглэлээрх чиг үүрэг, бүтэц хасагдсан тул ийнхүү Залуучуудын ордны 14 албан хаагч болон тус ордон орон нутгийн өмчит “Нийтлэг, үйлчилгээний алба” УТҮГ-т  харьяалагдан ажиллахаар болж байгаа юм. Залуучуудын ордны үйл ажиллагааны чиглэл, ерөнхий удирдлагаар аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс ханган ажиллах юм.

Өнөөдрийн байдлаар Орхон аймгийн хэмжээнд 630 камер ажиллаж байгаа бөгөөд камерийн хяналтын нэгдсэн системийг Мэдээлэл шуурхай удирдлагын төв хариуцдаг. энэ жил 600 гаруй камерийг сургууль, цэцэрлэг, гэр хорооллын гудамж, орон сууцны хорооллын байр хооронд, Орхон аймгаас гарч орох хөдөлнгөөнийг хянах дугаар илрүүлэгчттэй камер нэмж суурьлуулахаар Орхон аймгийн 2024 оны төсөвт  дөрвөн тэрбум төгрөгийг баталсан. Тиймээс  Мэдээлэл шуурхай удирдлагын төвд камерийн засвар үйлчилгээг хариуцан ажиллах техникчийн орон тоог хоёроор нэмэгдүүлж байгаа юм.  

Мөн Эрдэнэт хотын орон нутгийн чанартай авто замын арчилгаа, тордолтын  ажлыг аймгийн Хот тохижуулах газар гүйцэтгэх болсонтой холбоотойгоор авто замын техникч, оператор, авто замчин зэрэг 7 орон тоо,

 Хот байгуулалт, барилга, захиалагчийн албаны авто замын хяналтын инженерийн орон тоог нэгээр тус тус нэмж баталлаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%