Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАЖ БАЙНА

2024-02-29

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн хурал 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн14.00 цагт эхэлж дараах асуудлыг хэлэлцэж байна. Үүнд:
1.Аймгийн ИТХ-ын 2024 оны ажлын төлөвлөгөөний төсөл
2. Аймгийн ан агнуурын зохион байгуулалтын менежментийн төлөвлөгөөг танилцуулах тухай
3.2021-2023 оны Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн тухай
4.Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийн явцын мэдээлэл зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%