Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АРВАН ЕСДҮГЭЭР ХУРАЛДААН 55,2 ХУВИЙН ИРЦТЭЙ ЭХЭЛЛЭЭ.

2024-02-29

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын арван есдүгээр хуралдаан 2024 оны 02 сарын 29-ны өдөр 55,2 хувийн ирцтэй эхэллээ.
Хуралдааныг аймгийн ИТХ-ын дарга Ш.Хавыл нээж, хэлэлцэх асуудал, дотоод журмыг хэлэлцэн батлав.
Өнөөдрийн хуралдаанаар:
1. Орон нутгийн өвөлжилтийн байдлын талаар
2. "Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил"-ийн хүрээнд "Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал", "Бүсийн хөгжлийн зорилтот хөтөлбөр"-ийн төсөлд тусгуулах саналаа ИТХ-аар хэлэлцүүлж, батлуулах тухай
3. Рашаан ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай
4. Орон нутгийн өмчийн талаар авах арга хэмжээний тухай
5. Аймгийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд санал өгөх
6. Аймгийн ИТХ-ын 2018 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан "аймгийн нутаг дэвсгэрт Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох тухай" журмыг хүчингүй болгох тухай асуулдлуудыг хэлэлцэнэ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%