Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

МЭНДЧИЛГЭЭ 🇲🇳

2024-03-01

Өнөөдөр “Эх орончдын өдөр”, Монгол Улсад улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны 103 жилийн ой тохиож байна. Монгол Улсын Их Хурал 2004 онд Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, жил бүрийн гуравдугаар сарын 1-ний өдрийг “Эх орончдын өдөр” болгон тэмдэглэдэг болсон билээ.

Улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлыг баталгаажуулсан нэгэн зууны түүхийг бичиж, шинэ зууны хуудсыг эргүүлсэн үе үеийн эх орончиддоо баярын мэндийг хүргэе.

Монгол минь мөнх оршиж, хөгжил цэцэглэлтийн зам нь дардан байх болтугай. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%