Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Жендерийн эрх тэгш байдлыг хангах хөтөлбөрийн хэрэгжилтийг 97 хувиар дүгнэлээ

2024-03-01

Аймгийн ИТХ-ын ээлжит 18-р хуралдаанаар Жендерийн эрх тэгш байдлыг хангах хөтөлбөрийг 2023 онд хэрэгжүүлсэн ажлын биелэлтийг хэлэлцэж, биелэлтийг 97 хувиар дүгнэлээ.

Тус хөтөлбөрийн хүрээнд гурван зорилтын хүрээнд 10 арга хэмжээг хэрэгжүүлжээ. 2023 онд бүх нийтийн жендерийн боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор есөн төрлийн сургалт нөлөөллийн үйл ажиллагааг 28 төрийн байгууллага, 5 төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулж, давхардсан тоогоор 2700 гаруй иргэн хамруулсан аж. Орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран бүх нийтэд жендерийн мэдлэг олгох, хэвшмэл ойлголтыг өөрчлөх зорилгоор цуврал нэвтрүүлэг, 2 шторк, 1200 гаруй зөвлөмж, зурагт хуудас тарааж, давхардсан тоогоор 22800 иргэнд хүргэсэн байна.

“Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” сэдэвт хамтарсан багийг чадавхжуулах сургалтад 120 гаруй албан хаагч, Жендерийн тухай мэдлэг ойлголтыг таниулах сургалтад 78 төрийн албан хаагчид хамрагдсан.

 

Хамтарсан багийн гишүүд хүүхэд хамгааллын 37  кейсэд зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэхэд  2.5 сая төгрөг зарцуулсан. Орон нутгийн төсвийн нийт 40.0 сая төгрөгийн санхүүжилтийг хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах чиглэлд 45%, урамшуулалд 30% олон талт арга хэмжээнд 25%-ыг зарцуулаад байгаа юм.

Орхон аймгийн нийт хүн амын 51% нь эмэгтэйчүүд бөгөөд эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт 14937 байгаа нь хөдөлмөр эрхэлж буй хүн амын 48%-ийг эзэлж байна.  Тиймээс "Хөдөлмөр эрхлэлт бидний амьдралд" эмэгтэйчүүдийн өдөрлөгийг 2 өдөр зохион байгуулж 179 эмэгтэйчүүд оролцсон. "Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр"-ийн хүрээнд мэргэжлийн чадамжийн гэрчилгээ, цахим ур чадварын сертификат олгох 21 хоногийн цахим сургалтыг зохион байгуулж 40 эмэгтэйд 6.6 сая төгрөг олгож, 5 ажлын байр бий болсон. Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, эрүүл амьдралын зөв хэв маяг, хандлагыг төлөвшүүлэх, нийгэм дэх манлайлал, хөгжил, оролцоог дээшлүүлэх зорилготойгоор аймгийн ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчдөөс санаачлан “Эмэгтэйчүүдийн хөгжлийн хөтөлбөр”-ийг  хэрэгжүүлэн ажиллаж, 91%-ийн гүйцэтгэлтэй байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%