Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаан боллоо.

2024-03-02

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 15-р хуралдаан 2024 оны 02 дугаар сарын 29-ны өдөр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдэрлэлээ.
1. Хоршоо хөгжүүлэх сангийн зээл олгох салбар чиглэлийг батлах тухай
2. Цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн нэрсийн жагсаалтыг батлах тухай
3. Монгол улсын их хурлын 2024 оны ээлжит сонгуулийн хэсэг байгуулах тухай
4. Сонгуулийн сурталчилгааны зурагт самбарыг нийтийн эзэмшлийн гудамж талбай, олон нийтийн газарт үнэ төдбөргүй байршуулах байршил тогтоох тухай
5. Сумын ИТХ-ын зөвлөлийг шинэчлэн батлах тухай
6. Сумын ИТХ-ын хуралдааны 2024 оны хэлэлцэх асуудлын төлөвлөгөө батлах тухай

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%