Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИТХ-ын Ажлын албаны 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталлаа.

2024-01-18

ИТХ-ын Ажлын албаны 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталлаа. 

        Засгийн газрын 2020 оны 216, 217, 218 дугаар тогтоол, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2020 оны 100 дугаар тушаал, 2023 оны 98 дугаар тушаал батлагдсантай холбогдуулан сумын ИТХ-ын Ажлын албаны гүйцэтгэлийн төлөвлөгөө болон төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд 2024 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр сумын ИТХ-ын дарга, Нарийн бичгийн дарга, мэргэжилтэн нар гарын үсэг зурлаа.

Энэ жил сумын түүхт 100 жилийн ойг зохион байгуулах, Улсын Их Хурлын ээлжит сонгууль, Орон нутгийн ээлжит сонгуулийн ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөлөө. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%