ИТХ-ын ээлжит 13 дугаар хуралдаан зохион байгуулагдлаа.
Хуралдаанаар Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн хэсгийн төвийг байгуулж, 2024-2028 онд хэрэгжих сумын ойн менежмент төлөвлөгөө баталлаа. Мөн сумын Хар алтат багт дахин дамжуулах сүлжэний төхөөрөмжийг улсын төсвийн хөрөнгөөр хийхтэй холбогдуулан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол оруулан баталж, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр худалдан авсан өвс тэжээлийг малчин өрхөд 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгох тухай асуудлуудыг тус тус хэлэлцэн шийдвэрлэлээ.