Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн гишүүдийг шинэчлэн баталлаа

2024-03-06

Аймгийн ИТХ-ын ээлжит 18-р хуралдаанаар аймгийн ИТХ-ын Зөвлөлийн гишүүдийг шинэчлэн баталлаа.  Зөвлөлийн гишүүдэд намын бүлгээс ирүүлсэн саналыг үндэслэн Эрдэнэчимэгийн Батжаргал, Бямбадашийн Зоригтбаяр, Хишигбаярын Оюун-Эрдэнэ, Пэрэнлэйн Ганзориг, Даваасүрэнгийн Ганболд, Ганболдын Ганзориг нарыг сонголоо. Мөн тус хурлаар аймгийн ИТХ-ын хорооны гишүүдийг шинэчлэн баталсан юм.  

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%