Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

МЭНДЧИЛГЭЭ

2024-03-08

Аймаг орон нутгийн маань хөгжил дэвшлийн түүчээ, өргөө гэрийнхээ өмөг түшиг болсон Өүлэн эхийн удамт элбэрэлт эхчүүд, эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүд та бүхэндээ олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг аймгийн ИТХ-ын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье.
Та бүхний хатан ухаан, хайр элбэрэл, хат суусан сэтгэл төрийн үйл хэргийн амин холбоос билээ. Сайхан баярлаарай.
ХҮНДЭТГЭСЭН: АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА ШАРИВЫН ХАВЫЛ

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%