Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

УИХ-ЫН ГИШҮҮН Х.БАДЕЛХАН, Т.АУБАКИР, АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Ш.ХАВЫЛ, АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ С.АСЫЛБЕК, Х.НУРКА, Х.НУРБОЛАТ НАР НОГООННУУР СУМЫН АРД ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.

2024-03-14

Уулзалтаар Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар болон улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн болон хийгдэх ажлуудын талаар мэдээлэл хүргэж, хаваржилтын нөхцөл байдал, цаг үеийн тулгамдсан асуудлуудаар иргэдийн санал хүсэлтийг сонслоо.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%