Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЭРХЭЛСЭН АЖИЛДАА ҮР БҮТЭЭЛТЭЙ АЖИЛЛАСАН ЦАГДАА БОЛОН ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАН ХААГЧДЫГ ШАГНАЖ, УРАМШУУЛЛАА

2024-03-18

Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх ажилд идэвх санаачилга, үр дүн гарган ажилласан дүүргийн Цагдаагийн газар, 1, 2 дугаар хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтсийн албан хаагчдыг шагнаж, урамшууллаа.
Тус арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Мөнхбат, Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Засаг даргын Орлогч Л.Цэеэрэгзэн, дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Ажлын албаны дарга Т.Идэрцагаан, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга П.Баянбаатар болон холбогдох газар, хэлтсийн удирдлагууд оролцож, эх орныхоо төлөө тангараг өргөн хоёргүй сэтгэлээр эх орон, ард олныхоо төлөө ажиллаж буй Эрхэм мөрдөст албан хаагчдадаа Монгол цэргийн өдрийн мэндийг хүргэж, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%