Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫГ ОЛОН НИЙТЭД ТАНИУЛАХ, СУРТАЛЧЛАХ САРЫН АЯН

2024-03-20

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АНХНЫ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ЦЭНДИЙН ХОРЛОО
Ц.Хорлоо 1951 онд төрсөн. 1969 онд Өлгий сумын 2-р арван жилийн дунд сургууль,1973 онд ХААДС-ийн эдийн засгийн ангийг ХАА-н нябо эдийн засагч мэргэжлээр, 1989 онд НДС-г тус тус төгссөн. 1973 онд аймгийн АДХГЗахиргаанд хуваарилагдан ирж Статистикийн хэлтэст мэргэжилтэн, 1984-1987 онд Статистикийн хэлтсийн дарга, 1989-1990 онд АДХГЗахиргааны хариуцлагатай нарийн бичгийн дарга, 1990-1993 онд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд төрийн байгуулалтын хэлтсийн дарга, 1994-2000 онд "Ард", "Хадгаламж" банкны захирал, ерөнхий нягтлан бодогч, 2001 оноос аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтнээр ажилласан байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%