Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

САЛБАРЫН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

2024-03-20

Ховд аймгийн худалдаа үйлчилгээ, бизнесийн салбарт 20-28 жил тасралтгүй ажилласан зарим нэр бүхий иргэдийг салбар яамны шагналаар шагнагдсаныг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди гардуулан өгч баяр хүргэлээ.
Монгол улсын Засгийн газрын шагнал “Хөдөлмөрийн тэргүүний ажилтан” тэмдгээр Д.Отгончимэг,
Үйлдвэр, худалдаа үйлчилгээний тэргүүний ажилтан тэмдгээр Ж.Заяа, Н.Цэнд-Аюуш,
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны “Жуух бичиг”-ээр Р.Баянжаргал нар шагнагдлаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%