Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2024-03-21

Зөвлөлийн хурлаар:
✅ИТХ-ын 15 дугаар хуралдаан зарлах тухай
✅Аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
✅Нийтийн сонсгол зохион байгуулах тухай
✅Тогтоол хүчингүй болгох тухай
✅Шашны байгууллагын нэр өөрчлөх тухай
✅Аймгийн 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлын тухай
✅Сум, байгууллагын тэгш ой тэмдэглэх өдрийн тов тогтоох тухай
✅Ахуйн зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээний дээд хязгаар тогтоох тухай
✅Орон нутгийн өмчийн тухай асуудлуудыг хэлэлцлээ.
✅Хэлэлцсэн асуудлуудтай холбогдуулан аймгийн ИТХ-ын
✅Зөвлөлөөс холбогдох байгууллагуудад тэмдэглэлээр үүрэг чиглэл өгөхөөр зөвлөлийн гишүүд санал нэгдлээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%