Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ӨЛГИЙ, БУГАТ СУМЫН ИТХ-ЫН ДЭРГЭДЭХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ШАЛГАЛТ ХИЙЖ, АРГА ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ АЖИЛЛАА.

2024-03-26

Аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Ш.Хавылын баталсан удирдамжийн дагуу 2024 оны 04 дүгээр сарын 19, 25 -ны өдрүүдэд Өлгий сумын болон Бугат сумдын ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗ-ийн үйл ажиллагаанд шалгалт хийж, арга зүйн зөвлөгөө өгч ажиллав.
Энэхүү арга хэмжээг аймгийн ИТХ-ын Ажлын албаны Хяналт, шинжилгээ, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Баршагүл, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Х.Маргулан нар зохион байгуулав.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%