Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫГ ОЛОН НИЙТЭД ТАНИУЛАХ, СУРТАЛЧЛАХ САРЫН АЯН

2024-03-29

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА
Аймгийн ИТХ-ын ажлын албаны бүтэц, орон тооны хязгаарыг Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 376 дугаар тогтоолоор шинэчлэн баталж, 2 хүртэл хэлтэстэй байхаар тогтоосон юм.
Иймээс аймгийн ИТХ-ын ажлын алба Нутгийн удирдлага, хурлын зохион байгуулалтын хэлтэс, Хяналт шинжилгээ, олон нийттэй харилцах хэлтэс гэсэн 2 хэлтэстэй, нийт 14 төрийн албан хаагчтай үйл ажиллагаагаа явуулж байна.
Хяналт шинжилгээ, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар Мерзетийн Баршагүл, Хяналт шинжилгээ, үнэлгээ, тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан ахлах мэргэжилтнээр Тигадын Аршагүл, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн даргаар Хурметханы Маргулан, Хэвлэл мэдээллийн ажилтнаар Кашугийн Барбол.
Нутгийн удирдлага, хурлын зохион байгуулалтын хэлтсийн даргаар Баяны Базаргүл, Ахлах нягтлан бодогчоор Хуатын Гүлнар, Дотоод ажил, бичиг хэрэг хариуцсан мэргэжилтнээр Манкейн Гүлжамила, Хууль эрх зүйн мэргэжилтнээр Силамбайн Ансаган, Хурлын хуралдаан, зөвлөл, хороод хариуцсан мэргэжилтнээр Малгажын Нурдос, Хурлын даргын туслахаар Хаймолдагийн Жамбыл, Хурлын даргын жолоочоор Хыдырын Танатар, Хурлын ажлын албаны жолоочоор Шакерханы Бердихан нар ажиллаж байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%