Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“СУМДЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА, МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2024-04-11

Сургалтыг аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга А.Серикболат нээж үг хэлж сургалтад оролцогчдод амжилт хүслээ.
Сургалтыг аймгийн ИТХ-ын Нутгийн удирдлага, хурлын зохион байгуулалтын хэлтсээс зохион байгууллаа.
Тогтоол шийдвэрийн биелэлт, хяналт шалгалтын талаар Хяналт шинжилгээ, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Баршагүл, Хуралдааны зохион байгуулалтын талаар Нутгийн удирдлага, хурлын зохион байгуулалтын хэлтсийн дарга Б.Базаргүл, “Ёс зүйн тухай хууль” шинэчлэгдсэнтэй холбогдуулан мэдээллийг Хурлын хуралдаан, зөвлөл, хороо хариуцсан мэргэжилтэн М.Нурдос, Архив, албан хэрэг хөтлөлт, цахим сан бүрдүүлэх, хадгалалт, баримт бичиг боловсруулах аргачлалын тухай Дотоод ажил, бичих хэрэг хариуцсан мэргэжилтэн М.Гүлжамила, Төрийн байгууллагын хяналт, иргэний оролцоо тухай Хууль, эрх зүйн мэргэжилтэн С.Ансаган, Сумдын ИТХ-ын Khuural.mn веб сайт, Facebook цахим хуудас ажиллуулах, мэдээ мэдээлэл боловсруулах талаар Аймгийн ИТХ-ын даргын хэвлэл, мэдээлэл хариуцсан ажилтан К.Барбол нар илтгэл тавлаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%