Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт орших Ононгийн халуун рашааны хамгаалалтыг сайжруулах, цаашид менежментийг хэрхэн зохицуулах талаар хэлэлцүүлгийг зохион байгууллаа

2024-03-01

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт орших Ононгийн халуун рашааны хамгаалалтыг сайжруулах, цаашид менежментийг хэрхэн зохицуулах талаар 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Ононгийн халуун рашаан дээр олон талын хамтын оролцоотой уулзалт хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт Сумын ИТХын дарга төлөөлөгчид, ИТХ-ын ажлын алба, Онон улз голын сав газрын захиргааны дарга, мэргэжилтэн, Хан Хэнтий Улсын Тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны Онон хэсгийн ахлагч, байгаль хамгаалагч ЗДТГ-ын байгаль хамгаалагч, Рашаанд бараалхаж буй 20 гаруй иргэд нийт 30-аад хүмүүс оролцож, нэлээдгүй саналууд дэвшүүлж, хэлэлцүүлгийн үр дүнд
• Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дахь халуун рашааныг уламжлалт ардын зан үйлээр нь ашиглах /худгийг засварлах, сэргээх/
• Орчны бүс нутгийн иргэдийн оролцоотой үйлчилгээний менежментийг сайжруулах / 00, хогны ауудлыг шийдэх, хөтөчтэй болгох, амрагчдын байрыг тохижуулах, засварлах/
• Халуун рашааны нөөцийг тогтоох / нарийвчилсан судалгаа, шинжилгээ хийх/ - Рашааны эрүүл ахуйн бүсийн дэглэмийг тогтоох
• Рашаанд бараалхагчид болон Аялал зугаалга, амралтын журмаар яваа хүмүүсийг ялгаж тусд нь байршуулах
• Гандан дугныг сэргээн засварлах, эд хөрөнгийг бүртгэлжүүлэх
• Төлбөр хураамжтай болгох гэсэн дүгнэлтэд хүрсэн.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%