Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

НАУРЫЗЫН БАЯРЫН ХУРАЛ БОЛЛОО

2024-03-21

Өдөр шөнө тэнцсэн өдөр буюу 03 сарын 22-ны өдөр тохиодог Казах түмний уламжлалт Нарны буюу Наурызын баярын хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр дүүргийн Соёлын ордонд боллоо.
Баярын хурлын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, МУ-ын Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, Налайх дүүргийн ИТХ-ын дарга П.Нарантуяа, Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, НИТХ-ын Төлөөлөгч Б.Нэргүй, Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар Т.Окобал, Монгол Улсын гавъяат багш Х.Ризагүл, ИТХ-ын Төлөөлөгч Х.Маярагүль, ИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Булбул, болон бусад албаны төлөөлөл оролцож Казах ард түмэндээ ирж буй хаврын баярын мэндийг өргөн дэвшүүллээ.
Наурызын баярын үйл ажиллагааны үеэр шагналын хур бууж, улс,Нийслэл, дүүргийнхээ хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдийг нийслэл, дүүргийн шагналаар шагнаж урамшууллаа.
Ингээд нийт Казах түмэндээ Наурызын баярын мэндийг хүргэж, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье. Та бүхэн сайхан баярлаарай.
Табиғат, жер-дүниенің жаңарып, жасанатын көктем мезгілінің ұлы мерекесі
Наурыз кұтты болсын

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%