Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

МАЛЧДАД ТУСАЛЪЯ ХАНДИВЫН АЯН СУНГАГДЛАА

2024-03-05

Малчдад тусалъя аянд дүүргийн олон төрийн болон ТББ, иргэд, ААН-үүд өвс, хивэг, нэмнээ, хүнс, хувцас… зэрэг малчин өрхүүдэд шаардлагатай эд материал, мөнгөн хандивыг өргөж байна.
Хандивын аяныг 2024 оны 03 дугаар сарын11-ийг хүртэлх сунгаж, 12-13-ны өдрүүдэд шаардлагатай өрхүүдэд хүргэх болсон тул нийгмийн сайн үйлсийг дэмжигч та бүхнийг Монголын нүүдэлчин соёлыг хадгалж яваа малчиддаа туслах хандивын аянд тухайн өдрийг хүртэл нэгдэхийг уриалж байна.
Та бүхэн ямар ч хэлбэрээр хандив өргөж болох бөгөөд өөрт байгаа малчдад хэрэгтэй зүйлсийг 8 дугаар хороо байрладаг 84 дүгээр байран дахь Налайх дүүргийн Улаан загалмайн хорооны байранд хүлээн авна.
Бид та бүхний хандивыг нээлттэй хүлээн авч, хэрэгцээтэй газар нь хүргэж, сурталчлан ажиллах болно.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%