Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Багуудын хэсэгчилсэн хурал болов.

2024-03-17

Сэврэй сумын ИТХ, ЗДТГ-аас Хоолт, Бүйлсэн багийн малчдаа эргэж төрийн анхан шатны үйлчилгээ, Эрүүл мэндийн үйлчилгээг нийт 12 цэгт хэсэгчилсэн байдлаар уулзалт арга хэмжээг зохион байгуулж 84 өрхийн 151 малчид иргэдэд цаг үеийн мэдээлэл , эрүүл мэндийн үйлчилгээ үзүүллээ.
Иргэд:
- Бороо хур нэмгэдүүлэх арга зам
- Малчдын өвс тэжээлийн зээл хөнгөлөх хямдаруулах
- Үүрэн холбооны тархац нэмгэдүүлэх Хоолт Бүйлсэн
Баянцагааны энгэр Төхөм, Зөөлөнгийн зүүн үзүүр
- Хээрийн араатан амьтад олширч бодийн төл дууссан томруу
нь орж дуусч байна /Чоно, ИРВЭС/ арга хэмжээ авах
- Усны түвшин доошилсон задгай ус булаг шанд ширгэх аюул,
- Бензин тосны хомсдолгүй болох
- Сумандаа цас, шавар туулах чадвар сайтай тэвштэй унаатай
болох
- Сэг зэм устгах ажил сайн хийх.
- Засмал замаа заавал барьж дуусгах / Гурвантэс, Хонгорын элс/
зэрэг асуудлыг шийдвэрлэхийг санал болголоо.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%