Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

2024-04-08

 
Хууль бусаар ан агнах байгалийн ургамал ой мод, газрын хэвлий болон ашигт малтмалыг хууль бусаар ашиглах, ой хээргийн түймэр тавих, газрын хөрсийг гэмтээх зэрэг нь хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг юм. Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргүүд нь үндэсний аюулгүй байдал, байгаль орчинд аюул учруулж байдаг. Монгол Улсын хэмжээнд энэ оны эхний гурван сард бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 1.5 хувийг хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг эзэлж байгаа бөгөөд энэ төрлийн гэмт хэрэг өнгөрөн оны мөн үеэс 11.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Энэ төрлийн гэмт хэргийг бууруулахын тулд хуулиар чиг үүрэг хүлээсэн төрийн байгууллагууд салбар дундын уялдаа холбоогоо сайжруулж, үе шаттай ажил арга хэмжээг зохион байгуулсаар байна. Гэхдээ хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил нь зөвхөн төрийн байгууллага тэр дундаа хууль хяналтын байгууллагын хийх ёстой ажил биш. Энэ ажилд иргэн бүрийн оролцоо чухал.

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 58
54 / 93%
4 / 7%